УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРӨӨС

2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЙЛАН

 

Календарчилсан  төлөвлөгөөний дагуу олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулах байсан боловч Ковид 19 цар тахлын улмаас Zoom програм ашиглан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэг нь мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдад төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөх, тэдний санал, зөвлөмжийг авах, тусгах зорилготой ба хэлэлцүүлгийн бүртгэлийг Google form, Facebook event үүсгэн хийснээс гадна зөвлөх болон мэргэшсэн инженер, архитекторуудтай холбогдон хэлэлцүүлэгт оролцох урилга илгээсэн. Хэлэлцүүлэгт нийт давхардсан тоогоор 1300 гаруй хүн бүртгүүлснээс  800 орчим хүн оролцсон.




Хэлэлцүүлэг дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан.

·         2021.02.24-ний өдөр Архитектор төлөвлөлт, дагуул хот тосгоны хөгжил, газар зохион байгуулалт

·         2021.02.25-ны өдөр Дулаан хангамж, Цахилгаан хангамж, Сэргээгдэх эрчим хүч, Хийн хангамж

·         2021.02.26-ны өдөр  Авто зам, Нийтийн тээвэр, Тээвэр логистик

·         2021.03.02-ны өдөр Ус хангамж, ариутгах татуурга, Инженерийн бэлтгэл арга хэмжээ, Холбоо мэдээлэл

·         2021.03.03-ны өдөр Байгаль орчин-Орчны бохирдол, Хог хаягдлын менежмент, Гамшгийн менежмент

·         2021.03.04-ны өдөр Аялал жуулчлал, Түүх соёлын үл хөдлөх өв, дурсгал

·         2021.03.05-ны өдөр Хүн ам зүй, Эдийн засгийн хөгжил, Нийгмийн дэд бүтэц, Хөрөнгө оруулалт, Хууль эрх зүйн орчин 




 Хэлэлцүүлэгт цахим шуудангаар, чатаар, хэлэлцүүлгийн үеэр амаар ирүүлсэн 200 гаруй санал зөвлөмжүүд ирснээс Архитектор төлөвлөлт, дагуул хот тосгоны хөгжил, газар зохион байгуулалт, Авто зам, Нийтийн тээвэр, Тээвэр логистик, Байгаль орчин-Орчны бохирдол, Хог хаягдлын менежмент, Гамшгийн менежмент, Аялал жуулчлал, Түүх соёлын үл хөдлөх өв, дурсгал сэдвийн хүрээнд ирүүлсэн санал, зөвлөмж, асуултад бүрэн хариу өгөөд байна.