Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн. Хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явц, мэдээллийг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав.

Түүнчлэн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн.  2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар, 14 цагт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлсэн.

Үүнээс гадна, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн эдийн засаг, авто зам, хөдөлгөөн зохицуулалтын төлөвлөлтийн талаар тусгайлан дэлгэрэнгүй мэдээлэл өгч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын үеэр зөвлөлийн гишүүдээс гаргасан болон намын бүлгийн гишүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд ирүүлсэн санал, зөвлөмжийг тусгасны үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж дэмжлээ.









dizzcox-cms