"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний төслийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монголын Архитекторуудын Эвлэлийн дэргэдэх Хот төлөвлөлт, архитектурын мэргэжлийн зөвлөлийн хурал болон Монголын Архитекторуудын Эвлэлийн гишүүд, архитекторуудад танхим болон цахимаар танилцуулж санал, зөвлөмж авлаа.

Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд энэ оны 02 дугаар сараас эхлэн ШУА, мэргэжлийн холбоо, ТББ, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, Засаг захиргааны анхан шатны нэгж болох дүүрэг хороодоос санал авах үйл ажиллагааг цахимаар болон танхимаар үе шаттайгаар зохион байгуулсан. Цаашид иргэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулж,  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Монгол Улсын Засгийн газрын яамны удирдлагууд, Мэргэжлийн зөвлөлийн хурал зэргээр үе шаттайгаар хэлэлцүүлж санал зөвлөмж авна. 









dizzcox-cms