Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд олон нийтийн оролцоог хангах үүднээс үе шат бүхий хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсаар ирсэн.

Энэ удаа мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдад төлөвлөлтийн шийдэл танилцуулах, тэдний санал зөвлөмжийг авах, төлөвлөлтөд тусгах зорилгоор дараагийн шатны хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Zoom аппликешн ашиглан дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах гэж байгаа тул оролцох хүсэлтэй хүмүүс Хэлэлцүүлэгт бүртгүүлэх цонхонд нэвтрэн бүртгүүлнэ үү.

Асууж тодруулах зүйл байвал 9444-2040 дугаарт холбогдоно уу.




dizzcox-cms