Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр 17-ний өдрийн А/715 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар хотын 2040 оны хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд санал өгч оролцох” НЗДТГ, НЗД-ын хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн өмчит харьяа байгууллагууд, Инженерийн дэд бүтцийн хангагч байгууллагуудын нийт 41 албан хаагчид ажлын 5 өдөр ажиллалаа.“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-д Нийслэл Улаанбаатар хотыг Тогтвортой, Идэвхтэй, Дасан зохицох чадвартай, Цогц, Хүртээмжтэй, Хэмнэлттэй хот байх үндсэн зорилго, 31 дэд зорилт, 110 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг бөгөөд энэ логик хүрээнд нийцүүлэн “Орон зайн төлөвлөлт”-ийн чиглэлээр 62, “Нийгэм эдийн засаг, хөрөнгө оруулалт”-ын чиглэлээр 83, “Инженерийн дэд бүтэц”-ийн чиглэлээр 160, “Байгаль орчин, хог хаягдал, гамшгийн менежмент, түүх соёл, аялал жуулчлал”-ын чиглэлээр 175, нийт . 487 хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл арга хэмжээний саналыг 2021-2040 оны 5, 5 жилээр хэрэгжүүлэх 4 үе шаттай хэрэгжүүлэхээр боловсруулж, хэрэгжих хугацаа, суурь түвшин, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хүлээгдэж буй үр дүн, нийт хөрөнгийн хэмжээ /шаардагдах төсөв/, үндсэн хариуцагч болон хамтран хариуцагч, оролцогчдыг эхний байдлаар тодорхойлж хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж буй Хот төлөвлөлт, судалгааны институтэд хүлээлгэн өгөв. Мөн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулалтын шатанд ажиллах хугацаанд санал гаргаж, харилцан ярилцлаа.Эхний байдлаар тодорхойлсон саналуудыг хянаж нягтлан эцсийн байдлаар тодорхойлж 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор албан бичгээр хүргүүлэхээр болов.


















Холбоотой мэдээ

dizzcox-cms