Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 14 яамны удирдлагууд, түүний харьяа байгууллага, агентлагуудын удирдлагууд, салбарын бодлого төлөвлөлт хариуцсан албан хаагчдад ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулж, санал, шүүмж авах ажлыг 2021 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 22-ны хооронд зохион байгууллаа.
ЯАМНЫ НЭР |
ОГНОО/ЦАГ |
Эрүүл мэндийн яам |
2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт |
Зам, тээврийн хөгжлийн яам |
2021 оны 10 дугаар сарын 13-ны
өдрийн 10.00 цагт |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
2021 оны 10 дугаар сарын 13-ны
өдрийн 15.00 цагт |
Гадаад харилцааны яам |
2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт |
Боловсрол, шинжлэх ухааны яам |
2021 оны 10 дугаар сарын 14-ний
өдрийн 14.00 цагт |
Батлан хамгаалахын яам |
2021 оны 10 дугаар сарын 12-ны
өдрийн 16.30 цагт |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт |
Эрчим хүчний яам |
2021 оны 10 дугаар сарын 15-ны
өдрийн 14.00 цагт |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
2021 оны 10 дугаар сарын 19-ний
өдрийн 10.00 цагт |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14.00 цагт |
Сангийн яам |
2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14.00 цагт |
Соёлын яам |
2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт |
Барилга, хот байгуулалтын яам |
2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагт |
Хэлэлцүүлгийн үеэр яамдуудын зүгээс хэд хэдэн саналууд гаргаснаас дурдвал:
Эрүүл мэндийн яам:
·
Улсын хэмжээнд нөөцийн агуулахууд төлөвлөх
·
Аюултай хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр төлөвлөх
·
Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх
Зам, тээврийн хөгжлийн
яам:
·
Улаанбаатар хотын хэрэглээг хангах нүүрс
тээврийн төмөр замын сүлжээг нарийн тооцох;
·
Дагуул хот, тосгодыг холбосон авто замыг
өргөтгөх, шинэчлэх асуудлыг тооцож тусгах;
·
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өөрчилдөггүй
байх системийг бий болгох;
Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яам:
·
Эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрийн хэсэгт
тэжээлийн үйлдвэр, түүний талбайг хамт төлөвлөж өгөх
·
Үйлдвэрүүдийг цогц, нэгдсэн кластер
байдлаар төлөвлөх шийдлийг гаргах
·
Хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан
лабораториудыг шинээр байгуулах
Гадаад харилцааны яам:
·
Олон улсын авто зам, төмөр зам, агаарын
тээврийн нэгдсэн логистик төв /HUB center/-ийг байгуулах асуудлыг нарийн тооцож
төлөвлөх
·
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг төлөвлөлтийн
дагуу хэрэгжүүлэх, өөрчлөлт оруулдаггүй байх тогтолцоог бүрдүүлэх
·
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн
эхлүүлсэнтэй холбогдуулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төлөвлөлтийг тусгах
Боловсрол, шинжлэх ухааны
яам:
·
Их, дээд сургуулиудыг шилжүүлэхдээ тухайн
газар нутгийн онцлог, байгалийн баялаг, давуу талд тулгуурлан төлөвлөх
·
Шинээр баригдах орон сууцны хороололд
заавал сургууль, цэцэрлэг байгуулж байх тогтолцоог бий болгох
·
Ашиглалтад ороод удаан хугацаа өнгөрсөн
зарим сургуулиудыг хүчитгэж байх шийдлийг тусгах
Батлан хамгаалах яам:
·
Газар доорх инженерийн шугам сүлжээг
хонгилын системд шилжүүлэх шийдлийг гаргах
·
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх
арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргах
·
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн
эхлүүлсэнтэй холбогдуулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төлөвлөлтийг тусгах
Хууль зүй, дотоод хэргийн
яам:
·
Алслагдсан дүүргүүдийг түлхүү хөгжүүлж бүс
нутгийн хөгжлийг дэмжих
·
Газар доорх орон зайг оновчтой ашиглах
төлөвлөлтийн шийдлийг гаргах, тухайлбал инженерийн шугам сүлжээг хонгилын
системд шилжүүлэх гэх мэт
·
Экологийн коридоруудын байршлыг нарийн
тооцож төлөвлөх
Эрчим хүчний яам:
·
Төлөвлөгдсөн шугам сүлжээний трассын дагуу
газар чөлөөлөлт хэрхэн хийх талаар төлөвлөлтөд тусгах
·
Гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг шинээр
бий болох томоохон орон сууцны хорооллуудын инженерийн дэд бүтцийн ачааллыг
тооцох
·
Хийн хангамжийн эх үүсвэр, хэрэглэх өртгийг
нарийн тооцож
Байгаль орчин, аялал
жуулчлалын яам:
·
Богдхан уулын тусгай хамгаалалттай газар
нутгийн Зайсан, Яармаг хэсгийг тусгай хамгаалалтаас гаргахгүй хэвээр авч үлдэх
·
Төлөвлөлтийг хот байгуулалтын мэдээллийн
сантай холбож хэрэгжилтийг хангах боломжийг бүрдүүлэх
·
Ундны усны эх үүсвэрийг хамгаалж авч үлдэх
Уул уурхай, хүнд
үйлдвэрийн яам:
·
Уул уурхайн яам, түүний харьяа
байгууллагууд нэгдсэн байдлаар байрших “Уул уурхайн цогцолбор төв” байгуулах
асуудлыг төлөвлөлтөд тусгаж өгөх
·
Аливаа гамшиг, цар тахлын үед ашиглах
зөөврийн сууц, баазыг төлөвлөлтөд тусгаж өгөх
·
Газрын төлбөр, үнэлгээний бүсчлэлийг гаргаж
төлөвлөлтөд тусгах
Сангийн яам:
·
“Алсын хараа-2050” Монгол улсын урт
хугацааны бодлоготой нягт уялдуулах
·
Нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа гаргаж
эрсдэлийг тооцох
·
Өмнөх ерөнхий төлөвлөгөөнөөс ялгарах онцлог
шийдлүүдийг тодотгож өгөх
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам:
·
Шинээр баригдаж байгаа барилга,
байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, орц, гарцыг
заавал хийдэг тогтолцоог бүрдүүлэх
·
Ахмад настанд зориулсан тусламж
үйлчилгээний төвийг дэд төвүүдэд төлөвлөх
·
Бүх түвшний иргэдэд ээлтэй байхаар төлөвлөх
Соёлын яам:
·
Соёлын өвийг аялал жуулчлалын бодлого,
маршруттай холбож төлөвлөх
·
Үндэсний брэндийг агуулсан “Хүүхдийн соёлын
өв, хөгжлийн цогцолбор”-ыг байгуулах асуудлыг төлөвлөлтөд тусгах
·
Дүүрэг бүрд соёлын ордон байгуулах асуудлыг
нормын тооцож төлөвлөлтөд нэмж тусгах
Барилга хот, байгуулалтын
яам:
·
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх
арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг тухайн яамны үндсэн чиглэл, төсөвт үе шаттай
тусгах, хөрөнгө оруулалтын үр ашигтай зарцуулах, өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэлд
хамтран ажиллах.
·
Өмнөх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө маш сайн
хийгдсэн хэдий ч хэрэгжүүлэх шатандаа хяналт тавьж чадаагүй нь хэрэгжилт муу
дүгнэгдсэн гэж харж байна тиймээс энэ шинээр батлагдах хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөнд хяналт, хариуцлага, удирдлага зохион байгуулалтыг нарийвчилж
тусгах шаардлагатай.
· Монгол Улсын иргэнд 1 удаа үнэгүй газар олгох асуудал Улаанбаатар хот бодлогын хувьд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгаж байгаа, цаашид цахим засаглал, технологийн шийдлийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд ашиглах газар олголт, барилгын зөвшөөрөл олгох асуудалд хүний үйл ажиллагааг хязгаарлах цахим болгох асуудлыг тусгах.