Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд иргэд, олон нийтээс цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. 

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Ulaanbaatar2040.mn цахим хуудаст 12 хоногийн хугацаанд нийт 2000 гаруй иргэн саналаа ирүүлсэн. Энэхүү иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж, судалгааны урьдчилсан үр дүнг дараах графикт үзүүлэв. Графикт үзүүлснээр Цэцэрлэгийн хүртээмж, Авто замын түгжрэл, Агаарын бохирдол, Цар тахал гэсэн хүчин зүйлс иргэдийн хувьд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал болж байна. 

Цаашид цахимаас гадна хороодоор дамжуулан өгсөн саналын судалгааны үр дүн бүхий статистик мэдээллийг  долоо хоног бүр олон нийтэд түгээх болно. 

Дашрамд дурдахад цахим санал хураалтад идэвхтэй оролцож буй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэддээ талархсанаа илэрхийлье.











Холбоотой мэдээ

dizzcox-cms